Интернэт, цахим тоглоомын газрыг боомилох хэрэг байна уу

Манай орны  хувьд өвлийн улирал маш хүйтэн байдаг. Хүүхэд, залуучууд гадаа удаан  тоглоод, гадуур зугаалах боломжгүй болдог. Хөдөө орон нутгаас жилд 20000-30000 оюутан ирдэг. Хүүхэд залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ гэхээр цахим тоглоом тоглож, интернетэд орж, мэдээ мэдээлэл уншина. Ямар бааранд сууж цагаа өнгөрөөлтэй нь биш дээ. Гэхдээ залуучууд интернетэд  бол их л удаан суулаа гэхэд гурван цагаас илүү суудаггүй. Манай орны дундаж гэр бүлийн гишүүдийн тоо 4 гэж бодьё. Ихэнх айл гэртээ  нэг персональ компьютертой. Бүгдээрээ л энэ даяаршиж  байгаа дэлхий ертөнц дээр цахим мэдээ мэдээллийг тархиндаа суулгах хэрэгтэй байдаг. Хэрэггүй мэдээллийг тогтоохгүй, хадгалахгүй ч байсан болно. Ингээд орой ажил, хичээлээсээ ирсэн хүмүүс гэрийнхээ компьютерээ булаацалдаад ойролцоох интернет юм уу цахим тоглоомын газар ру орохоос аргагүй. Гэтэл яг залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг, оюутнууд хичээлээ тараад хичээлээ хийгээд суудаг 1800-2300 цагийн хоорондох мөчийг Засгийн газрын 2013 оны 410-р тогтоол хаагаад няцаагаад,  хүний эрх чөлөө рүү халдлаа. Нэг ёсондоо энэ цахим тоглоомоор бизнес хийж байгаа хүмүүсийн бизнесийг нь хаагаад, энэ бизнесээр хоолоо олж иддэг жирийн нэг иргэнийг ажилгүй, амьдралгүй болголоо. Зах зээлийн жам ёсоор зохицуулагддаг бизнесийг хаагаад хаячихлаа. Одоо тэгээд яах вэ, цахим тоглоомын газрыг 1900 цаг хүртэл ажиллуулснаар ямар муу үр дүн гарах вэ гэдгийг бодьё.

  1. Бүх газрууд  түрээсээ төлөхийн тулд нууцаар  ажиллаж харин ч хүүхдүүд улам ихээр шунахайран тоглож,гэрээ мартах болно. 1990 оны үеэр  архи зарахыг болиуснаар  шагчид гарч ирсэнтэй адил болно гэсэн  үг.
  2. Цагдаа нарын түрийвч түнтийж, ааш авир  нь эвдэрч дарангуйлж эхлэнэ.
  3. Зарим нэгэн хүүхдүүд бүр гэртээ ирэхгүй "алга” болно.
  4. Хорих тусам улам л шунахайрдаг хүний ёс энэ бол бичигдээгүй хууль
  5. Мөн цахим тоглоомын газрууд үнээ тэнгэр тултал нь нэмнэ. Яагаад гэвэл хэрэгцээ нь их болоод зарим  жижиг хэдхэн компьютертэй, хоолоо залгадаг газрууд үйл ажиллагаагаа хаачихна.
  6. Эцэг эхийн халааснаас их мөнгө гарч эсвэл хүүхдүүд ёстой мөнгө олох ямар ч хамаагүй арга хэрэглэнэ.

Иймээс Засгийн газрын шийдвэрийг эргэж нэг харвал ямар вэ гэж бодож байна. Тэгэхээр  хүнд байдлаас гарах аргыг хамтдаа хайвал боломж байж таарна.

 

ЭХ СУРВАЛЖ

Нэмсэн: Escaper » Үзсэн: 352 » Төрөл: Сонин хачин » Огноо: 2014-01-16

Сэтгэгдэл

аватар отсутствует
0

Сэтгэгдэл #1 - 2014-01-16 6:09:28 Spam

tnshde yg unen helsen bn...ENE SHIIDWEREE ERGEJ NEG HARAACHEE GJ HUSEJ BN
      Журам дүрмийг уншина уу
      Сэтгэгдэл үлдээх